Friday, April 2, 2010

Бидний тухай

Эрхэм зорилго

Тус компаний эрхэм зорилго нь эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, дотоод, гадаадын бизнесээ өргөтгөх явдал юм.

Товч танилцуулга

Атар-Өргөө ХК нь 1941 онд анх Улаанбаатар хотод ”Талх нарийн боовны нэгдсэн үйлдвэр” нэртэйгээр 600кг талх үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдснаас хойш 60 жилийн түүхэн замналийг туулсан билээ. Энэ хугацаанд тус компани Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах зорилго, чиглэлээ өөрчлөхгүйгээр үйлдвэрлэлээ орчин цагийн нөхцөл байдалд зохицуулан системтэйгээр өөрчлөн, шинэчилж үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөн, техник тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж хөгжүүлж ирсэн. Тус компани нь 1992 онд төрийн өмчийн оролцоотойгоор “Атар” ХК нэртэйгээр зохион байгуулагдаж, 1996 онд “Атар-өргөө” ХК болон нэрээ өөрчилж, 1997 онд Бэрэн ХХК төрийн өмчийн 40 хувийг дуудлага худалдаагаар худалдан авснаар хувьд бүрэн шилжэн хувьчлагдсан.

Компани үйлдвэрлэлээ орчин цагийн нөхцөл байдалд зохицуулан системтэйгээр өөрчлөн, үйлдвэрлэлийн хүчин чадалаа өргөтгөн, техник тоног төхөөрөмжөө шинчлэн сайжруулсаар байна.